Microsoft365
Business Basic
- Автомат spam болон malware фильтер
- Microsoft 365 Copilot нэмэлтээр ашиглах боломжтой
- Хэрэглэгч бүр 50GB багтаамжтай и-мэйл
- 1TB багтаамжтай OneDrive клауд файл хадгалалт
- Microsoft Bookings, Planner, Forms гэх мэт 10+ бизнес аппууд
- Microsoft Teams ашиглан 300 хүртэлх оролцогчтой онлайн хурал, уулзалт, аудио дуудлага, чат, багийн хамтын ажиллагаа
- SharePoint ашиглан баг, хэлтэс дотроо интранет сайт үүсгэх, мэдээлэл/контент/файл хуваалцах
- Өөрийн бизнесийн домэйн нэрийг ашиглах (жишээ: танынэр@таныдомэйн.mn)
Business Standard
- Microsoft 365 Business Basic-н бүх боломжууд
- Хэрэглэгчдийн уулзалтыг удирдах
- Вебинар хялбар зохион байгуулах
- Microsoft Loop-г ашиглан багаар ажиллах
- Оролцогчдыг бүртгэх болон тайлагнах хэрэгсэл
- Microsoft 365 аппликейшний веб, утасны болон Desktop хувилбар
- Видео засварлах болон дизайн хийх Microsoft Clipchamp
- Microsoft 365 Copilot нэмэлтээр ашиглах боломжтой
Business Premium
- Microsoft 365 Business Standard-н бүх боломжууд
- Ахисан түвшний нэвтрэлтийн менежмент хийх боломж
- Эмзэг мэдээллийг илрүүлэх, ангилах, хамгаалах
- Microsoft 365 Copilot нэмэлтээр ашиглах боломжтой
- Байгууллагын түвшний төхөөрөмж болон endpoint хамгаалалт
- Вирус болон фишинг халдлагын эсрэг кибер аюулгүй байдлын сайжруулсан хамгаалалт
Үйлчилгээний давуу тал
Хаанаас ч, хэдийд ч, ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой
Microsoft 365 нь танд бүх файлаа үүлэн технологийн тусламжтайгаар хадгалах боломжийг олгодог. Ингэснээр та интернэт холболттой л бол хаанаас ч хэзээ ч хүссэн төхөөрөмжөөрөө хандан ажлаа тасалдалгүй хийх боломжтой.
Хамгийн найдвартай, Хамгийн аюулгүй
Халдлага болон хортой файлуудыг цаг илрүүлэн байгууллагын чухал мэдээлэл болон өгөгдлийг хамгаална. Та MS365 ашиглаж байгаа бол аюулгүй байдалдаа огтхон ч санаа зовох хэрэггүй.
Хамгийн төгс харилцаа холбоо
Teams, Outlook зэрэг харилцаа төвт аппуудыг ашиглан та баг хамт олонтойгоо цаг алдалгүй харилцах, ажлаа төлөвлөх, гүйцэтгэх боломжтой.
Хэрэглэхэд маш хялбар
Microsoft 365-г татаж аваад суулгасан тэр мөчөөс эхлэн интерфейс нь анх удаа хэрэглэж байгаа хүнд ч маш ойлгомжтой, ашиглахад хялбар байх болно.
Бүх төрлийн программ хангамжийн цогц нэгдэл
Таны сонгосон багцаас шалтгаалан та эдгээр программ хангамжийг бүгдийг нь хэрэглэх боломжтой.
Тасралтгүй хийгдэх шинэчлэлтүүд
Бүх Microsoft 365 програмууд автоматжуулсан шинэчлэлтүүдээр байнга шинэчлэгдэж, танд хамгийн сүүлийн үеийн функцууд болон аюулгүй байдлын сайжруулалтыг нэмэлт зардалгүйгээр хүргэх болно.
Харьцуулалт
| Microsoft 365 Business Basic | Microsoft 365 Business Standard | Microsoft 365 Business Premium | |
|---|---|---|---|
Хэрэглэгч болон төхөөрөмж | |||
| Хэрэглэгчийн тоо | 1-300 ажилтан | 1-300 ажилтан | 1-300 ажилтан |
| Төхөөрөмжийн тоо | PC, Mac, Таблет, гар утас гэх мэт 5 хүртэл төхөөрөмж | PC, Mac, Таблет, гар утас гэх мэт 5 хүртэл төхөөрөмж | PC, Mac, Таблет, гар утас гэх мэт 5 хүртэл төхөөрөмж |
| Клауд багтаамж | Хэрэглэгч тус бүр 1TB | Хэрэглэгч тус бүр 1TB | Хэрэглэгч тус бүр 1TB |
Хэрэглээний программууд | |||
Бүтээлч шийдэл ба загвар | |||
И-мэйл, календарь, цаг товлох | |||
Чат, дуудлага, онлайн уулзалт | |||
Багтаамж, контент, хайлт | |||
Танилт болон нэвтрэх эрхийн удирдлага | |||
Төхөөрөмж болон аппын удирдлага | |||
Кибер аюулын эсрэг хамгаалалт | |||
Өгөгдлийн хамгаалалт ба удирдлагын бодлого | |||
Нэмэлт | |||
Түгээмэл асуулт хариулт
Microsoft 365 гэж юу вэ?
Microsoft 365 программ нь байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, хаанаас ч ажлаа үр бүтээмжтэй хийх боломжийг олгох дэвшилтэт технологи, найдвартай аюулгүй байдлын хамгаалалт бүхий үүлэн шийдэлд суурилсан цогц программуудын нэгдэл юм.
Microsoft 365 бизнес багц ашигладаг бол хэдэн төхөөрөмж дээр суулгах боломжтой вэ?
Microsoft 365 аппликейшныг 5 хүртэлх PC эсвэл Mac, 5 таблет, 5 гар утасны төхөөрөмж дээр суулгах боломжтой.
Microsoft 365 нь интернэтэд холбогдоогүй үед хэвийн ажилладаг уу?
PC болон Mac дээр суусан Microsoft 365-ын Word, Excel, PowerPoint, Outlook гэх программууд нь интернэт холболтгүй байсан ч хэвийн горимд ажиллах болно. Microsoft 365 OneDrive нь интернэт холболтгүй байх үед хадгалагдсан файл руугаа хандах эрх нээлттэй байдаг. Сүлжээнд идэвхгүй байх үед хийсэн өөрчлөлтүүд интернэт холболттой болсны дараа шинэчлэгдэн орно. Microsoft 365 Outlook дээр аль хэдийн ирсэн и-мэйлүүдийг унших, и-мэйлийн драфт, уулзалт зохион байгуулах хүсэлтийг бэлтгэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Интернэт холболттой болсны дараа шинэ и-мэйл хүлээн авах, драфтласан и-мэйл болон уулзалтын хүсэлтүүд илгээгдэх болно.
Үйлчилгээг цуцалбал миний дата яах вэ?
Таны дата бол зөвхөн таны өмч юм. Хэрвээ та Microsoft 365 үйлчилгээг цуцлах гэж байгаа бол өөрийн дата болох и-мэйл, файлууд зэргийг татан авч өөр орчинд байршуулан хадгалах хэрэгтэй. Үйлчилгээг цуцлахаас өмнө татаж авсан байх шаардлагатай. Үйлчилгээ цуцалснаас хойш 30 хоногийн дотор өөрийн датаг хуулан авах боломжтой.
Microsoft Teams-р хэдэн хүнтэй цахим уулзалт, хурал хийх боломжтой байдаг вэ?
Microsoft365 Business Basic, Business Standard, Business Premium болон Business багцуудад цахим уулзалт хурлыг 300 хүртэлх хүнтэй хийх бүрэн боломжтой. Microsoft 365 E3 болон E5, Microsoft 365 A3 болон A5, болон Microsoft 365 Government G3 болон G5 багцтай бол дээрх лимит 1,000 хүртэлх өсөх боломжтой.