SSL тохируулах заавар

НүүрМэдлэгийн СанSSL тохируулах заавар – Microsoft IIS (Windows Server)

SSL тохируулах заавар – Microsoft IIS (Windows Server)

SSL сертификатаа enroll хийхийн өмнө сервер дээрээ  CSR key (Certificate Signing Request) үүсгэж авсан байх шаардлагатай. Дараа нь манай хэрэглэгчийн системд нэвтэрч өөрийн захиалан авсан SSL үйлчилгээний хэсэгт тус сертификатаа Generate хийж авна. Generate хийхдээ таны анхаарах гол зүйл бол Common name хэсэгт та SSL захиалахдаа юу гэж захиалсан тухайн домэйнээ бичиж үүсгэх хэрэгтэй. (domainname.com, *.domainname.com, subdomain.domainname.com гэх мэт)

1. www.secure.itools.mn буюу хэрэглэгчийн системд бүртгэлтэй хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.

2. Нэвтэрсний дараа Үйлчилгээ цэсээс Миний Үйлчилгээнүүд дэд цэсийг сонгон орж бүтээгдэхүүнүүдийн жагсаалтаас SSL үйлчилгээний ард байгаа Идэвхтэй гэсэн ногоон товчин дээр дарна.

3. Сертификатыг баталгаажуулах, хүлээн авах и-мэйл хаягаа бичихдээ “Domain Owner Email Address:” хэсэгт өөрийн домэйний бүртгэлтэй и-мэйлийг бичиж болно эсвэл “Default Email Addresses” хэсэгт та өөрийн домэйн нэрээр ашигладаг admin, administrator, hostmaster, postmaster, webmaster гэх мэт и-мэйлүүдээс сонгож бичиж болно. Домэйний бүртгэлтэй и-мэйл болон домэйний default и-мэйлүүдээс өөр и-мэйлээр та сертификат баталгаажуулах боломжгүйг анхаарна уу. Ингээд үүсгэсэн CSR key-ээ Certificate Signing Request цонхонд хуулаад “Enroll Certificate” товчийг дарна.

4. “Enroll Certificate”-ийг дарсны дараа таны и-мэйлээр баталгаажуулах линк очих бөгөөд баталгаажуулалт хийх хүртэл ийм төлөвтэй байна.

5. Таны и-мэйл хаягаар баталгаажуулах линк очих ба уг линкийг нээгээд “Validation code”-ийг нь хийснээр баталгаажуулалт амжилттай хийгдэх болно.

6.  Амжилттай баталгаажуулалт хийгдсэн бол хэсэг хугацааны дараа сертификатууд нь и-мэйлээр хавсаргасан .zip файл дотор ирэх болно. Тэдгээрийг татаж аваад задлах ба дотор нь нийт 4 сертификат байна.
Доорх линк дээр дарж зааврын дагуу сервер дээрээ сертификатаа суулгана.

Comodo SSL Суулгах – Microsoft IIS 5.x & 6.x
Comodo SSL Суулгах – Microsoft IIS 7.x
Comodo SSL Суулгах – Microsoft IIS 8.x

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй