Вэб байршуулах үйлчилгээ

НүүрМэдлэгийн СанCpanel – FTP account эрхээрээ Filezilla програмд нэвтрэх заавар

Cpanel – FTP account эрхээрээ Filezilla програмд нэвтрэх заавар

FileZilla нь FTP серверүүдийг тохируулах, FTP серверүүдтэй холбогдох боломжийг олгодог үнэгүй, opensource файл дамжуулах програм хангамжийн хэрэгсэл юм.

1. cPanel удирдлагын хэсэгт FTP account үүсгэсэн байх шаардлагатай

2. Мөн хэрэглэгч өөрийн Cpanel-н нэвтрэх эрх эсвэл үүсгэсэн ftp account-аар FileZilla програмд холбогдох боломжтой байдаг.

3. FileZilla програмыг нээн ажиллуулна.

4. Host хэсэгт домэйн нэр болон хостын  IP болон домэйн хаягийг бичнэ. Хэрвээ домэйн нэр идэвхижээгүй буюу хост руугаа заагдаагүй тохиолдолд заавал IP хаягаа бичиж нэвтэрнэ.Бусад тохиолдолд IP хаяг болон домэйн нэр алийг ч ашиглан нэвтрэх боломжтой.

5. Username хэсэгт cPanel дээр үүсгэсэн ftp хэрэглэгчийн нэрийг оруулна. Хэрэв хэрэглэгчийн нэр болон, нууц үгийг олон удаа  буруу хийвэл систем таны орж байгаа сүлжээнээс хандах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлан нэвтрэх эрхгүй болгоно.

6. Password хэсэгт ftp хэрэглэгчийн нууц үгийг оруулан Quickconnect товчийг дарснаар серверийн файлыг жагсаалт харагдана.

 

Айтүүлс ХК – Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй