Домэйн нэр

НүүрМэдлэгийн СанДомэйн нэр шилжүүлэх заавар

Домэйн нэр шилжүүлэх заавар

Та өөрийн эзэмшиж буй домайн нэрийг дараах байдлаар шилжүүлэн өөрийн хүссэн домайн бүртгэгч байгууллага дээр ашиглах боломжтой

1.  Айтүүлс ХК- аас  – > МОНГОЛ дахь бусад домайн бүртгэгч байгууллага руу шилжүүлэх бол

Домайн нэрээ Монгол дотроо шилжүүлэх бол / Datacom Magicnet г.мэт / домайн хаягаа шилжүүлж авах гэж байгаа газраасаа USER MAIL, USER ID -г авч тусламжийн хүсэлтээр борлуулалтын албаруу илгээнэ.

Хугацаа дууссан домайн шилжүүлэх боломжгүйг анхаарна уу

Тусламжийн хүсэлт илгээх зааврыг энд дарж авна уу

2. МОНГОЛ дахь бусад домайн бүртгэгч байгууллагаас -> Айтүүлс ХК руу шилжүүлэх бол 

Манайхаас USER MAIL ,  USER ID – г авах шаардлагатай ба борлуулалтын албаруу тусламжийн хүсэлт илгээн мэдээллээ авна. Тухайн мэдээллийг домайн бүртгэлтэй байгаа байгууллагадаа өгөхөд домайн нэрийн бүртгэгч байгууллага Айтүүлс- руу шилжүүлж өгнө.

Хугацаа дууссан домайн шилжүүлэх боломжгүйг анхаарна уу.

Тусламжийн хүсэлт илгээх зааврыг энд дарж авна уу.

3.  Айтүүлс ХК-аас – > ГАДААД  дахь бусад домайн бүртгэгч байгууллага руу шилжүүлэх бол

EPP code – оор шилжүүлнэ. Та хэрэглэгчийн системдээ нэвтрэн Домайн цэснээс Миний домэйн нэрүүд сонгоно. Таны домэйн нэр гарч ирэх бөгөөд шилжүүлэх гэж буй домэйн нэрийн ард байрлах Active/Идэвхтэй дарна. Удирдлагын хэсгийн GET EPP – код дээр дарахад үсэг тоо холилдсон код гарч ирнэ.

ITOOLS.MN – Өөрийн бүртгэлээр нэвтрэх – Домайн – Миний домайн нэрүүд – Active – Get EPP CODE.

Домэйн нэр нь 7-10 хоногт шилжин гарна.

4. ГАДААД  дахь бусад домайн бүртгэгч байгууллагаас  Айтүүлс ХК руу шилжүүлэх бол

1. Домайн байгаа газрынхаа удирдлагаруу ороод GET EPP – код дээр дарахад үсэг тоо холилдсон код гарч ирнэ. Хэрэглэгчийн системээрээ нэвтрэн Домэйн цэсний Домэйн манайд шилжүүлэх дээр дарна.

2. Дараах хэсэгт Домэйн нэр болон GET EPP – кодыг оруулан сагслаад захиалгыг дуусгана. Домэйн нэр нь 7-10 хоногт шилжин орж ирнэ.

Танд шаардлагатай асуух зүйл гарвал 75755585 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Айтүүлс ХК 
Хязгааргүй боломж

Энэ заавар танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?
ТиймҮгүй