АЙТҮҮЛС ДАТА ТӨВ

Сервер байршуулах үйлчилгээ гэдэг нь Дата төвийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээний нэг бөгөөд энэ нь хэрэглэгчийн өмчлөлийн физик буюу бодит серверийн төхөөрөмжийг олон улсын стандартад нийцсэн байр талбай, орчин (температур, чийгшил), интернетийн сүлжээ, цахилгаан тэжээл, тэдгээрийн нөөц холболт, төрөл бүрийн мэдрэгчийн систем зэрэг тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, найдвартай ажиллагаагаар хангах үйлчилгээ юм.

Компани нь 2015 онд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах өөрийн өмчлөлийн байранд олон улсын TIER II зэрэглэлийн дата төвийг ашиглалтанд оруулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монголын нийт вебсайтын 40 орчим хувийг байршуулан ажиллаж байна.

МАНАЙ ДАТА ТӨВД ӨӨРИЙН СЕРВЕРИЙГ БАЙРШУУЛСНААР:

  • Гадаад макро орчноос шалтгаалах аливаа эрсдэлгүй болно.
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн хугацааг уртасгана.
  • Бусад ашиглалтын (цахилгаан, UPS гм), арчилгааны зардлууд хэмнэгдэнэ.
  • Виртуал сервер түрээслэх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.
  • Mix буюу Монголын интернетийн харилцан холболтод өндөр хурдаар холбогдоно.
  • 7/24 цагийн техникийн болон хүний хүчин зүйлийн хяналт, хамгаалалттай.
  • Шаардлагатай бол нөөцлөлтийг шийдэн хийх боломжтой.

97'900₮ сарын

1 UNIT

(төлбөрийг unit хэмжээгээр тооцно)

  • 1 IP хаяг

ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ

Жич: 1 unit буюу 1 Rack unit нь 1.75 инчийн (44.45 мм) стандарт хэмжээтэй байдаг. Тухайлбал:
Dell R620 сервер – 1 unit
Dell R720 сервер – 2 unit

© 2016 Айтүүлс ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.