БИЗМЭЙЛ - Бизнес имэйл буюу албан имэйл

Айтүүлс компанийн нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагаа өргөнөөр нэвтэрсэн өнөө үед албаны үйл ажиллагааг имэйлгүйгээр төсөөлшгүй болжээ. Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг Yahoo, Gmail, Hotmail зэрэг имэйлүүд нь үнэгүй, дэлхий даяар хэрэглэгддэг үйлчилгээ хэдий ч Таны байгууллага, нэр хүнд, бизнесийн соёл, баталгаат байдлыг илэрхийлж чадахгүй билээ.

Монголчууд бид имэйл үйлчилгээний чиглэлийг анх удаа бизнесийн зорилгоор хөгжүүлэн зах зээлд нийлүүлж байна.

Уг үйлчилгээ нь 100% манай компанийн бүтээгдэхүүн бөгөөд ашиглалт, үйлчилгээ, нэвтрүүлэлтийг бид өөрсдөө хийж байгаагаараа онцлог юм.

page-bizmail

  • Бүх дата өгөгдөлүүд нь Монголдоо байршина.
  • Бусдаас хараат бус буюу 100% Айтүүлс хариуцана.
  • Шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжтой.
  • Хэрэглэгч өөрийн эзэмшлийн домэйн нэр дээр хэдэн ч ширхэг имэйлийг бүртгүүлэн ажиллуулах боломжтой.
  • Хэрэглэгчийн сонголтоор имэйлүүдийг зориулалтын нөөцийн серверт хадгалж болно.
  • Гар утас, таблет, компьютерээс ашиглах боломжтой.
  • Microsoft Outlook, Outlook Express, Mozilla ThunderBird, Eudora, Entourage 2004, Windows Mail зэрэг клиент програмууд дээр имэйлээ тохируулан ашиглах боломжтой.
  • Хэрэглэгч үүсгэсэн имэйлээ дахин өөрчлөх боломжгүй, зөвхөн устгах боломжтой.
  • Нэг цагийн дотор илгээх имэйлийн тоо 100 хүртэл байна.
  • Нэг имэйл дээр өдөрт 10’000 хүртэлх имэйл хүлээж авна.
  • Нэг имэйлд хавсаргах файлын дээд хэмжээ 25MB байна.
  • Имэйл тус бүрийн ердийн багтаамж 5GB байна. Хэрэглэгчийн сонголтоор хэмжээг нэмэгдүүлж болно.

© 2017 Айтүүлс ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.