ДОМЭЙН НЭРИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

1. ЖУРМЫН ТУХАЙ
1.1 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь домэйн нэр бүртгэгч, ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers), Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ.
1.2 Энэхүү журам нь ICANN-ын стандарт, журамд захирагдана.

2. ДОМЭЙН НЭРИЙН БҮРТГЭЛИЙН ЗАРЧИМ
2.1 Домэйн нэр бүртгэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэй ба эхэлж төлбөрөө төлж-баталгаажуулсан нь эхэлж бүртгүүлэх зарчмаар явагдана.

3. ДОМЭЙН НЭРИЙН СОНГОЛТ
3.1 Домэйн нэр нь А-Z, a-z англи цагаан толгойн үсэг, 0-9 тоо болон зураас (“-”) тэмдэгтүүдээс бүрдсэн байна.
3.2 Домэйн нэр нь 3-63 тэмдэгтийн урттай байна.
3.3 Нэрийн хамгийн эхний ба сүүлийн тэмдэгт нь үсэг эсвэл тоо байх ёстой.
3.4 Нэгэнт cонгож, бүртгүүлсэн домэйн нэрийг 72 цагийн дотор нэмэлт төлбөртэйгээр өөрчлөх боломжтой. 72 цагаас илүү хугацаа өнгөрвөл өөрчлөх боломжгүй.
3.5 Бүртгэгч нь домэйн нэрийг идэвхтэй (онлайнд ажиллах), идэвхгүй (нөөцлөгдсөн) гэсэн хоёр төлвөөр бүртгэнэ.

4. ИТГЭМЖЛЭГДСЭН БҮРТГЭГЧ
4.1 Итгэмжлэгдсэн бүртгэгч буюу Ресэллэр гэдэг нь домэйн нэрийг бүртгэх эрхийг олж авсан бүртгэгчийг хэлнэ.

5. БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР
5.1 Итгэмжлэгдсэн бүртгэгчээр дамжуулан бүртгэлийн хүсэлт гаргасан тохиолдолд бүртгүүлэгч нь Итгэмжлэгдсэн бүртгэгчид төлбөрийг төлнө.
5.2 Итгэмжлэгдсэн бүртгэгч нь бүртгэлийн хүсэлтийг баталгаажуулж, зохих журмын дагуу төлбөр төлсөн үеэс эхлэн бүртгэлийг идэвхжүүлнэ.
5.3 Бүртгэлийн төлбөр буцааж олгогдохгүй, төлсөн төлбөрт дүйцэх хугацаанд энэхүү гэрээнд нийцүүлэн, домэйн нэрээ ашиглана.

6. СУНГАЛТ
6.1 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгах эрхтэй.

7. БҮРТГҮҮЛЭГЧИЙН ШААРДЛАГА
7.1 Бүртгүүлэгч нь доорхи шаардлагыг хангасан байна:
7.1.1 Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн;
7.1.2 Монгол Улсын хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага;
7.1.3 Гадаадын хөрөнгө оруулалттай компани;

8. ДОМЭЙН НЭР БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
8.1 Бүртгэгч нь бүртгүүлэгчийн хэрэглэгчийн системд оруулсан хаягаар нь бүртгэнэ. Бүртгүүлэгч нь онлайнаар болон өөрийн биеээр ирж бүртгүүлэхдээ доорхи мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй:
8.1.1 овог, нэр;
8.1.2 төрсөн он, сар, өдөр (нийтэд ил харагдахгүй);
8.1.3 регистрийн дугаар (нийтэд ил харагдахгүй);
8.1.4 оршин суугаа хаяг:
8.1.5 шуудангийн хаяг;
8.1.6 телефон утас, факсын дугаар;
8.1.7 имэйл хаяг;
8.1.8 Бүртгүүлэгч бусдыг /хувь хүн, хуулийн этгээдийг/ төлөөлж буйгаа мэдэгдэх үүрэгтэй;
8.1.9 Бүртгүүлэгчийн албан ёсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ёстой);
8.2 Байгууллагын хэрэглэгч нь домэйн нэрийн үйлчилгээний гэрээг байгуулахдаа бүртгэгчид дараах мэдээллийг бүрдүүлж өгнө:
8.2.1 Байгууллагын нэр;
8.2.2 Захирлын овог, нэр;
8.2.3 Байгууллагын албан ёсны хаяг, байршил;
8.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар;
8.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шаардлагатай тохиолдолд);
8.2.6 Утас, факсын дугаар;
8.2.7 Имэйл хаяг;
8.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар (шаардлагатай тохиолдолд);

9. БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ
9.1 Бүртгүүлэгч нь үйлчилгээний явцад 8 дугаар зүйлд заасан мэдээллүүдэд орсон өөрчлөлтүүдийг Бүртгэгчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Хэрэв бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсвэл алдаатай байх нөхцөлд бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр тухайн домэйн нэрийг бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.
9.2 Бусад этгээдэд холбогдох домэйн нэртэй адил төстэй хүсэлтийг бүртгүүлэгч гарган бүртгүүлсэнээс бусдын эрх ашгыг хохироосон нь хожим мэдэгдсэн;
9.3 Урьд өмнө бүртгэгч адил төстэй домэйн нэрийг бүртгэхээс татгалзаж байсан;

10. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
10.1 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Бүртгэлийн хугацаа нь доод тал нь 1 жил, дээд тал нь 10 жил хүртэл байна.
10.2 Домэйн нэрийн үйлчилгээ нь төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно.
10.3 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн Бүртгүүлэгчийн зүгээс уг домэйн нэрийг өөр бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрнө.

11. ТӨЛБӨР
11.1 Бүртгүүлэгч нь домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг бүртгэгч, эсвэл итгэмжлэгдсэн бүртгэгчид төлнө.
11.2 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцох ба нэг жилийн үйлчилгээний төлбөрийг домэйн нэрийн үнийн санал-аас харна уу.
11.3 Устсан бөгөөд дахин ашиглалтанд ороогүй байгаа домэйн нэрийг сэргээн, хугацааг сунгахад домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөрийг төлнө. Сэргээгдэх хугацаа /Redemption Period/ нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоногийн хугацаанд байдаг.

12. ГЭРЭЭ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
12.1 Бүртгэгч нь домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдсөн гэрээ, журам нь вэбэд илгээгдсэн өдрөөс эхлэн хуанлын 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Бүртгүүлэгч нь домэйн нэр бүртгэх гэрээ, журмын өөрчлөлт, шинэчлэлтийг бүртгэгчийн itools.mn/domain/rules хуудаснас цаг алдалгүй уншиж танилцаж байх үүрэгтэй.
12.2 Хэрэв бүртгүүлэгч нь домэйн нэрийн бүртгэлийн гэрээ, журмуудын өөрчлөлтийг эс 12.1-д заасан хугацааны дотор хариуг бичгээр мэдэгдээгүй бол гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

13. НУУЦЛАЛ
13.1 Домэйн нэр эзэмшигч нь хувийн мэдээллээ нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS (whois.com) мэдээллийн санд байрлуулахыг зөвшөөрнө. Нээлттэй болгох зорилго нь зөвхөн Интернет домэйн нэрийн системтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оршино.

© 2016 Айтүүлс ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.