08 Sep 2017

Хөлбөмбөг

 Монголын хөл бөмбөгийн клубүүдийн хооронд тогтмол зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны шинэ улирал 4-р сард эхэлсэн билээ. “Хүрхрээ” үндэсний дээд лиг нь Улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантайгаараа онцлог бөгөөд өмнөх улиралд 100 сая байсан бол энэ улиралд 120 сая болгон нэмжээ.

Шинэ улиралд нийт 10 багийн 200 гаруй мэргэжлийн тоглогчид оролцож байгаа бөгөөд дээд лигт энэ улиралд шинээр дэвшин орсон “Гоёо Эф Си” баг маш амжилттай тоглож 14 тойргийн дараах байдлаар 5 хожилтойгоор хүснэгтийн 6-р байранд явж байна. Саяхан болсон Азийн 23-аас доош насны шигшээ багуудын тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж оролцсон тус багийн хамгаалагч П.Энхбилэг, Т.Мөнхсүлд нар энэ улирлын тоглолтуудад үзүүлсэн гайхалтай гоолуудаараа “Хүрхрээ” үндэсний дээд лигийн “Шилдэг гоол”-ын шагналыг авах магадлал өндөр байна.

Гоёо Эф Си багийн үндсэн ивээн тэтгэгчээр онлайнд байршуулах дотоодын эх үүсвэр “Айтүүлс” ХХК ажиллаж байна. Тус компани нь 2011 оноос эхлэн вэбсайтын домайн нэр бүртгэх, бизнес и-мэйл нээх, вэб байршуулах үйлчилгээ болон физик сервер байршуулах, виртуал, физик сервер түрээслэх зэрэг 30 орчим нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Монгол датаг Монголдоо аюулгүй, найдвартай байршуулахад мэдээллийн технологийн дэд бүтцээр хангадаг “Айтүүлс” ХХК нь тасалдалгүй, хурдан үйлчилгээгээрээ Монголын програм хангамж үйлдвэрлэгчид болон бизнесийн байгууллагуудын найдвартай түнш юм. Тэд үйл ажиллагааны цар хүрээгээ зөвхөн Монголоор хязгаарлахгүйгээр олон улсын датаг монголдоо байршуулах зорилт тавин Дархан хотод Модуляр дата төвийн паркийг байгуулахад зориулан хувьцаа гаргахаар ажиллаж байна.

Гоёо Эф Си багийг товч танилцуулга:

Багийн эзэн: Б.Сайнхүү
Багийн тухай: Гоёо Эф Си клуб нь 2015 онд байгуулагдсан ба 2016 оны Монгол улсын “Хүрхрээ” 1-р лиг буюу 2-р дивизионд 18 тоглолтоос 16 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдож нийт 49 оноотойгоор илт давамгай түрүүлсэн гайхалтай амжилтаараа “Хүрхрээ” дээд лигт дэвшин орох болзолыг хангасан.
Багийн гишүүд: 3 хаалгач, 10 хамгаалагч, 7 хагас хамгаалагч, 7 довтлогч буюу нийт 27 тоглогчидтой. Багийн бүрэлдэхүүнд Япон улсаас хаалгач Такуми Томизава, хамгаалагч Масааки Ёкояма, хамгаалагч Тацуяа Сасэ, хагас хамгаалагч Жүүничи Озава гэсэн 4 легионер тамирчид тоглож байна.
Дасгалжуулагч: Багийн үндсэн дасгалжуулагчаар 2001 оны ДАШТ-ээс Монгол улсын түүхэн дэх анхны оноог авсан Монголын шигшээ багийн гишүүн байсан Г.Даваа-Очир, туслах дасгалжуулагчаар бидний сайн мэдэх Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн экс ахлагч Д.Лүмбэнгарав нар ажиллаж байна.

Гоёо Эф Си багийн дараагийн тоглолтуудыг очиж дэмжихийг хүсвэл:

8-р сарын 23-нд 19 цагаас Унаганууд
8-р сарын 26-нд 13 цагаас Улаанбаатар сити
9-р сарын 2-нд 13 цагаас Дэрэн
9-р сарын 17-нд 13 цагаас Атлетик 220
9-р сарын 23-нд 13 цагаас Эрчим багуудтай тус тус тоглоно.

Share this
06 Jul 2017

Баяр наадмын урамшуулал

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан 1 домэйнтэй холбох вэб хостын үйлчилгээндээ 96%-ийн хямдралыг зарлан бэлэг барьж байна.

Урамшууллын үргэлжлэх хугацаа: 2017.07.06-2017.07.16

Урамшууллын код: Naadam-96

Дараах холбоосоор орж хөнгөлөлтийн код ашиглах заавартай танилцаарай.

https://secure.itools.mn/knowledgebase.php

Мөн хэрэглэгч та урамшууллын хугацаанд захиалан авсан 1 домэйнтэй холбох вэб хостын үйлчилгээний үндсэн домэйн нэрийг дахин солиулах боломжгүйг анхаарна уу.

Та бүхэн сайхан наадаарай.

Share this
22 Jun 2017

Доголдолын тухай тайлбар

Байршуулах үйлчилгээний үйл ажиллагаа нь 2017 оны 6 сарын 21 өдрийн 12 цагаас эхлэн доголдож эхэлсэн. Уг доголдол нь цахилгааны үндсэн тэжээлийн гэмтлээс шалтгаалсан бөгөөд компанийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллалаа.

Цахилгааны үндсэн тэжээл, нөөц 1, 2-р үүсгүүр, дундын төхөөрөмжүүдийг нэмж тоноглосон тул дахин энэ алдаа гарахгүй.

Бидний ажлыг хүндэтгэн хүлээцтэй хандсан хэрэглэгч Танд талархаж байгаагаа илэрхийлээд системийн доголдол гаргасандаа уучлал хүсье.

Share this
31 Jan 2017

Зарим бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөж байгаа тухай

Итгэмжит ресэллерийн үнэ, ам.долларын ханшийн өсөлт зэрэгт хамааруулан дараах бүтээгдэхүүнүүдийн үнийг 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчилж байна.

***
• Шинээр бүртгэх, сунгах, шилжүүлэхэд мөрдөгдөнө.
• НӨАТ ороогүй дүн.

Shine une

Айтүүлс ХК. Борлуулалтын алба

Share this
24 Jan 2017

Start-Up компаниудад санал болгох нь

Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, шинээр эхэлж буй залуусыг дэмжих зорилгоор тэдний шинэ санаа, бүтээл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай гаргахад нь дэмжлэг үзүүлж 25-р эмийн санд байрлах оффисоо ашиглуулах боломжийг гаргаж байна.
Оффис нь:
Баянгол дүүргийн 2-р хороо, 34-р байранд 86м2 бүхий үйлчилгээний зориулалттай. Харуул хамгаалалт, интернэтийн болон суурин холбооны дэд бүтэц суурилагдсан.
Шаардлага:
– Шинэ санаа, бүтээл, бүтээгдэхүүн нь төслийн хэмжээнд боловсруулагдсан.
– Компани болон бүртгүүлсэн бол сайн.
Холбоо барих:
altantulga@itools.mn
99078211 холбоо барина уу.
16178976_1540046912691698_6455909409889508612_o

Share this
15 Jun 2016

Айтүүлс ХК нь олон нийтэд хувьцааныхаа 43.8 хувийг санал болгож байна

Санхүүгийн зохицуулах хорооны 2016.01.29-ний 20 дугаар тогтоолыг үндэслэн Айтүүлс ХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4,324,263 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн II-р ангилалд бүртгэн авсан билээ.

цааш нь унших
Share this
18 May 2016

ICT Expo 2016 үзэсгэлэнд оролцож байна

2016 оны 5 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн Б корпусын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй ICT Expo 2016 үзэсгэлэнд Айтүүлс ХК нь 1, 2-д павилон дээр байрлан оролцож байна.

Уламжлал ёсоор 10 дахь жилдээ, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнд нийт 74 байгууллага оролцож байгаа юм байна.

Айтүүлс ХК нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас гадна удахгүй олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалах хувьцаа, хөрөнгө оруулалтаар дархан хотод бүтээн байгуулагдах Модуляр дата төвийн парк -ийн талаар танилцуулж мэдээлэл хүргэх юм.

Мөн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан дотоодын сервер дээрээс ажиллах бизнес имэйл – бизМэйл үйлчилгээг шинээр бүртгүүлж буй хэрэглэгчдэд 95% хямдруулж буюу жилийн 600 төгрөгөөр үйлчилгээг нээх урамшууллыг санал болгож байна.

Share this
01 Mar 2016

Айтүүлс ХХК нь зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж, Айтүүлс ХК болох зөвшөөрлөө авлаа

Мэдээллийн технологийн салбарт дата, контентийг дотооддоо байршуулан ажиллаж байгаа үйл ажиллагаа маань олон нийтийн өмнө нээлттэй болж хүн бүр хувьцаа эзэмших боломж бүрдэж байгааг дуулгахад баяртай байна.

Тун удахгүй хувьцааны мэдээлэл танд хүрч үнэт цаасны арилжаанаас Айтүүлс хувьцааг худалдан авах боломжтой болно.

Эх сурвалжуудаас холбоотой мэдээг унших:

Санхүүгийн Зохицуулах Хороо: frc.mn

Монголын Хөрөнгийн бирж: mse.mn

Маркет Инфо: marketinfo.mn

Bloomberg TV: bloombergtv.mn

Олны хүч оломгүй далай гэдэг. Зогсолтгүй хөгжиж, амжилтаараа ялгарцгаая.

Share this

© 2017 Айтүүлс ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.