06 Jul 2017

Баяр наадмын урамшуулал

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан 1 домэйнтэй холбох вэб хостын үйлчилгээндээ 96%-ийн хямдралыг зарлан бэлэг барьж байна.

Урамшууллын үргэлжлэх хугацаа: 2017.07.06-2017.07.16

Урамшууллын код: Naadam-96

Дараах холбоосоор орж хөнгөлөлтийн код ашиглах заавартай танилцаарай.

https://secure.itools.mn/knowledgebase.php

Мөн хэрэглэгч та урамшууллын хугацаанд захиалан авсан 1 домэйнтэй холбох вэб хостын үйлчилгээний үндсэн домэйн нэрийг дахин солиулах боломжгүйг анхаарна уу.

Та бүхэн сайхан наадаарай.

Share this
22 Jun 2017

Доголдолын тухай тайлбар

Байршуулах үйлчилгээний үйл ажиллагаа нь 2017 оны 6 сарын 21 өдрийн 12 цагаас эхлэн доголдож эхэлсэн. Уг доголдол нь цахилгааны үндсэн тэжээлийн гэмтлээс шалтгаалсан бөгөөд компанийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллалаа.

Цахилгааны үндсэн тэжээл, нөөц 1, 2-р үүсгүүр, дундын төхөөрөмжүүдийг нэмж тоноглосон тул дахин энэ алдаа гарахгүй.

Бидний ажлыг хүндэтгэн хүлээцтэй хандсан хэрэглэгч Танд талархаж байгаагаа илэрхийлээд системийн доголдол гаргасандаа уучлал хүсье.

Share this
31 Jan 2017

Зарим бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөж байгаа тухай

Итгэмжит ресэллерийн үнэ, ам.долларын ханшийн өсөлт зэрэгт хамааруулан дараах бүтээгдэхүүнүүдийн үнийг 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчилж байна.

***
• Шинээр бүртгэх, сунгах, шилжүүлэхэд мөрдөгдөнө.
• НӨАТ ороогүй дүн.

Shine une

Айтүүлс ХК. Борлуулалтын алба

Share this
24 Jan 2017

Start-Up компаниудад санал болгох нь

Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, шинээр эхэлж буй залуусыг дэмжих зорилгоор тэдний шинэ санаа, бүтээл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай гаргахад нь дэмжлэг үзүүлж 25-р эмийн санд байрлах оффисоо ашиглуулах боломжийг гаргаж байна.
Оффис нь:
Баянгол дүүргийн 2-р хороо, 34-р байранд 86м2 бүхий үйлчилгээний зориулалттай. Харуул хамгаалалт, интернэтийн болон суурин холбооны дэд бүтэц суурилагдсан.
Шаардлага:
– Шинэ санаа, бүтээл, бүтээгдэхүүн нь төслийн хэмжээнд боловсруулагдсан.
– Компани болон бүртгүүлсэн бол сайн.
Холбоо барих:
altantulga@itools.mn
99078211 холбоо барина уу.
16178976_1540046912691698_6455909409889508612_o

Share this

© 2017 Айтүүлс ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.