21 Sep

Монголдоо-9: VPS ҮЙЛЧИЛГЭЭ 50% ХЯМДАРЛАА!

Контент, датаг дотоодын эх үүсвэр бүхий датацентр байршуулах нь олон талын давуу талтай.
Тэдгээрийг бий болгон ашиглахын тулд манай компани “Монголдоо аян”-г зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 9-р сард виртуал серверийн үнийг хямдруулж байна.

ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ, ҮНЭ ХЯМД ВЕБ СЕРВЕР ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?

УРАМШУУЛЛЫН КОД: mongoldoo9

Веб серверийг техник үзүүлэлтээр нь ерөнхийдөө 3 ангилдаг.
types

VPS (Virtual Private Server) гэсэн үг бөгөөд монголчилбол Виртуаль хувийн сервер гэсэн утгатай бөгөөд Виртуал сервер, Хийсвэр сервер, Зохиомол сервер гэх зэргээр нэрлэдэг.

Dedicated буюу бодит серверийн техник үзүүлэлт, нөөцийг виртуальчлалын технологи-програм ашиглан хувааснаар VPS серверийг үүсгэдэг. Та компьютер дээрээ виртуаль үйлдлийн систем суулгаж үзэж байсан бол түүнтэй адилхан зарчмаар VPS -г үүсгэдэг гэж ойлгож болно.

Shared host буюу дундын хост нь нэг сервер дээр маш олон тооны вебсайт байршдаг ба Бодит серверийн үндсэн үзүүлэлт (CPU, RAM, HDD, Bandwidth буюу интернетийн хурд, урсгал…) болон ерөнхий тохиргоо (програмууд, модулиуд) зэргийг дундаа shared хэлбэрээр хуваан авч ажилладаг учир сервер дээрх бусад сайтууд нь ихээр ачааллах тохиолдолд таны сайтад тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Харин VPS нь, жишээлбэл 32Core CPU, 16GB RAM бүхий бодит серверийг 8Core CPU, 4GB RAM гэсэн үзүүлэлттэйгээр тодорхой зааж өгч 4ш VPS болгон хувааж өгснөөр бүх талаараа бусад сайтнаас хамааралгүйгээр, бие даасан байдалтайгаар ажиллах боломжтой байдаг.

  • Бодит сервер дээр хийж болох бүх боломж
  • Бодит сервер түрээслэхээс 10 дахин хямд үнэ
  • 1 IP хаяг үнэгүй дагалдана
  • 7 хоног тутмын нөөцлөлттэй (backup)
  • Урамшуулал: бүх VPS үйлчилгээ 50% хямдарсан (2016.IX.30-г дуустал)

Тайлбар: Та урамшууллын эцсийн хугацаа буюу 9.30-с өмнө манай VPS үйлчилгээнүүдийг ямар ч хугацаагаар (хамгийн багадаа 1 сараар) захиалж төлбөрөө төлөн, 50% хямдралтай үнээр авах юм.

iTools VPS үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.

АНГИЛАЛ сараар
(хэмнэлтгүй)
улирлаар
(8% хэмнэнэ)
хагас жилээр
(15% хэмнэнэ)
жилээр
(23% хэмнэнэ)
2 жилээр
(31% хэмнэнэ)
3 жилээр
(38% хэмнэнэ)
үндсэн хямдарсан үндсэн хямдарсан үндсэн хямдарсан үндсэн хямдарсан үндсэн хямдарсан үндсэн хямдарсан
VPS 1 52,000 26,000 144,000 72,000 264,000 132,000 480,000 240,000 864,000 432,000 1,152,000 576,000
VPS 2 88,400 44,200 244,800 122,400 448,800 224,400 816,000 408,000 1,468,8000 734,400 1,958,400 979,200
VPS 3 149,500 74,750 414,000 207,000 759,000 379,500 1,380,000 690,000 2,484,000 1,242,000 3,312,000 1,656,000
VPS 4 254,800 127,400 705,600 352,800 1,293,600 646,800 2,352,000 1,176,000 4,233,600 2,116,800 5,644,800 2,822,400

Жич: Дээрх үнэд НӨАТ ороогүй болно.

  • мэдээ, мэдээллийн ~30 сайт
  • онлайн худалдааны ~10 сайт
  • чөлөөт цаг, энтертайнмент, танин мэдэхүйн ~ 10 сайт
  • төсөл хөтөлбөрийн ~20 сайт
  • компани, албан байгууллагын, хувийн ~40 сайт …

1. itools.mn сайтаас хэрэглэгчийн систем-д нэвтэрнэ.
pic1

***

1.а. Хэрэв Та манай iTools хэрэглэгчийн системд бүртгүүлээгүй бол “Хэрэглэгч” цэснээс “Бүртгүүлэх” -г сонгоно, эсвэл itools.mn/account/register холбоосоор орж бүртгүүлнэ.
pic2

***

2. Нэвтэрч орсны дараа “Үйлчилгээ” цэснээс “Шинэ үйлчилгээ захиалах” сонгоно.
pic3

***

3. Категориуд хэсгээс “Виртуал сервер түрээслэх (VPS)” -г сонгоно.
pic4

***

4. VPS1 – VPS4 хувилбаруудаас өөрийн хэрэгцээ шаардлагандаа нийцүүлэн сонголтоо хийн “ЗАХИАЛАХ” товчийг даран үргэлжлүүлнэ.
pic5

***

5. Гарч ирсэн сонголтуудаас домэйнтэй холбоотой тохирох сонголтоо хийн “ЭНД ДАРЖ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ҮҮ” товчийг дарна.
pic6

***

5.а. Хэрэв домэйн шинээр бүртгүүлэх бол сонгосон домэйний харгалзах үнэ нэмэгдэнэ.
pic7

***

6. Бүтээгдэхүүний тохиргоо хэсэгт серверийн тохиргооны мэдээлэл болон нэмэлт үйлчилгээ, удирдлагын систем, үйлдлийн системүүдийнхээ сонголтыг хийн улмаар “САГСАНД НЭМЭХ” товч дарна.
pic8
Жич: Windows 2012 сервер суулгах сонголтыг VPS2-VPS4 дээр суулгах боломжтой. VPS1-ийн үзүүлэлт нь Windows 2012 серверийн шаардлагатай үзүүлэлтэнд (system requirements) хүрэхгүй учир Windows 2008 суулгадаг.

***

6.а. Домэйн шинээр бүртгүүлж байгаа бол домэйн нэрийн удирдлагыг үнэгүй авах боломжтой.
pic9

***

7. Урамшуулал зарлагдсан үед бүтээгдэхүүн авах бол “Урамшууллын код” ашиглан урамшуулал эдлэх боломжтой.
pic10
Улмаар “Кодыг шалгах” дарж урамшуулал-хямдралыг оруулж ирэн “тооцоо хийх” дарна.
pic11

***

8. төлбөрийн хэсгээс төлбөр төлөх хэлбэрээ сонгоно.
Үүнд:
• PayPal
• Шилжүүлэг – 4 банкны дансаар шилжүүлэг хэлбэрээр төлөх боломжтой.
• Бэлэн мөнгө – кассанд бэлнээр тушаах
• Худалдаа хөгжлийн банк – ХХБ картаар төлбөр төлөх
Оруулсан мэдээллээ шалгаад, үйлчилгээний гэрээтэй танилцсаны дараа “ЗАХИАЛГЫГ ДУУСГАХ” дарна.
pic12

***

9. Нэхэмжлэх болон төлбөрийн баримт зэрэг мэдээллүүд имэйл хаягаар тань очдог байгаа
pic13

***

10. Төлбөр төлөгдсөний дараа Техникийн албанаас таны бүртгүүлсэн утас руу залган, улмаар захиалга үзүүлэлтийг баталгаажуулсны дараа серверийг 1-2 цагийн дотор бэлдэн, холбогдох мэдээллийг имэйл хаягаар болон тусламжийн хүсэлтийн хэсэгт илгээнэ. /шаардлагатай тохиолдолд SMS-ээр илгээж болно/ Таны сонгосон үйлдлийн систем, удирдлагын системээс хамаараад нэвтрэх эрхүүдийг илгээнэ.

***

11. Хэрэв та анх VPS үйлчилгээг авч байгаа бол

  • VPS дээрээ Windows төрлийн сервер суулгуулсан бол Desktop Remote Control-оор хандана:
    pic14
  • VPS дээрээ Linux төрлийн сервер суулгуулсан бол Windows орчноос Putty, Terminal зэрэг SSH төрлийн програмуудаар холбогддог.

***

Танд асууж тодруулах зүйл гарвал 7575-5585 дугаарт залгах эсвэл онлайн туслахад холбогдоорой.

Манай өглөө.мн (ugluu.mn) сайт нь itools компанар үйлчлүүлээд 2 жилийн нүүрийг үзэж байна. Itools нь интернет серверийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас хамгийн хариуцлагатай нь гэж би хэлнэ. Байнгын хяналт, бааз архивлах, гадна дотнын халдлагаас сэргийлэх асуудлыг тэд найдвартай хийж чаддаг гэдгээрээ онцлогтой. iTools компанийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Ц.Мөнхбаатар, Ugluu.mn сайтын захирал


Бид iTools-тэй хамтарч ажиллаад 2 жил гаран болж байна. VPS4 болон тусгай VPS үйлчилгээг авдаг. Тухайн VPS дээр бид мөнгө санхүүтэй холбоотой програм хангамж нь байнгын 24цаг тасралтгүй ажиллуулдаг болохоор цаг минут тутам бидэнд үнэтэй байдаг, яг энэ хэрэгцээ шаардлагыг маань iTools бүрэн хангадаг. iTools нь харилцагчтайгаа мэргэжлийн өндөр түвшинд харьцаж яг хэрэгтэй үйлчилгээг минь үзүүлж чаддаг учраас бид хамтарч ажиллахдаа баяртай байдаг.
Б.Мөнх-Эрдэнэ, Интерактив ХХК. Технологи хариуцсан захирал


Вебсайт хөгжүүлэгчдэд вебсайтаа хэрэглэгчдэд хүргэхэд хамгийн чухал зүйл нь сервер компьютэр. Сервер компьютэр нь тасралтгүй ажиллагаа, бас хурдан холбогдох шаардлагатайгаас гадна аюулгүй байдал нэн чухал. Миний хувьд тэр болгон серверийн аюулгүй байдал, хард дискний хэмжээ, системийн нарийн тохиргоо хийх, суулгах устгах гэх зэрэгт санаа тавиад байдаггүй. Эдгээр асуудлыг 100% найдвартай авч явдаг Айтүүлсийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Д.Болдбаатар, Dorgio.mn сайтын админ


Манай компани нь санхүүгийн програм болон вэб сайт хөгжүүлэлтийн үйлчилгээ эрхлээд 8 жил болж байна. Айтүүлс ХК байгуулагдах хүртэл найдваргүй сервер үйлчилгээ үзүүлэгч маш олон байгууллагаар дамжиж ирсэн.

Айтүүлс ХК байгуулагдсан цагаас хойш VPS үйлчилгээг тасралтгүй ашиглаж ирсэн ба  хэрэглэгчиддээ тасралтгүй найдвартай ажиллагааг үзүүлэн талархлыг нь  хүлээсээр ирлээ. Монголд өнөөдрийн байдлаар Айтүүлс ХК шиг найдвартай VPS үзүүлэгч байгууллага байхгүй гэж боддог.

Б.Оргил: “MSD” ХХК-ийн Захирал

Share this