15 Jun

Айтүүлс ХК нь олон нийтэд хувьцааныхаа 43.8 хувийг санал болгож байна

Санхүүгийн зохицуулах хорооны 2016.01.29-ний 20 дугаар тогтоолыг үндэслэн 2016.03.03-ны өдөр Айтүүлс ХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4,324,263 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн II-р ангилалд бүртгэн авсан билээ.

Үүнээс Айтүүлс ХК нь олон нийтэд хувьцааныхаа 43.8 хувийг буюу 1,892,715 ширхэг хувьцааг ирэх 9 сард санал болгон, 1.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг босгосон мөнгийг Дархан хотод олон улсын TIER III стандартыг хангасан, 900 кв.м талбай бүхий Модуляр дата төвийн парк байгуулахад зарцуулах юм.

Энэхүү нөөц дата төвийн парк нь дата төвийн оффис болон модуляр зориулалтаар инженерчлэгдэж-тоноглогдсон контейнерэн дата төвүүдээс бүрдэх ба 60 хүртэлх тооны модулийг байршуулан, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.

Хувьцааны буюу үнэт цаасны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.

Share this