18 May

ICT Expo 2016 үзэсгэлэнд оролцож байна

2016 оны 5 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн Б корпусын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй ICT Expo 2016 үзэсгэлэнд Айтүүлс ХК нь 1, 2-д павилон дээр байрлан оролцож байна.

Уламжлал ёсоор 10 дахь жилдээ, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнд нийт 74 байгууллага оролцож байгаа юм байна.

Айтүүлс ХК нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас гадна удахгүй олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалах хувьцаа, хөрөнгө оруулалтаар дархан хотод бүтээн байгуулагдах Модуляр дата төвийн парк -ийн талаар танилцуулж мэдээлэл хүргэх юм.

Мөн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан дотоодын сервер дээрээс ажиллах бизнес имэйл – бизМэйл үйлчилгээг шинээр бүртгүүлж буй хэрэглэгчдэд 95% хямдруулж буюу жилийн 600 төгрөгөөр үйлчилгээг нээх урамшууллыг санал болгож байна.

Share this