Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТОП 6 вэб байршуулах үйлчилгээ

ТОП 6 вэб байршуулах үйлчилгээ

Зөвлөгөө

Бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс өөрийн вэб сайтаа интернет орчинд байршуулахдаа ямар төрлийн үйлчилгээг сонгохоо тэр бүр мэдээд байдаггүй билээ. Ингээд та бүхэндээ вэб байршуулах үйлчилгээ гэж юу болох? Ямар төрлийн байршуулах үйчилгээнүүд байдаг талаар товчхон танилцуулга хүргэе.

Вэб байршуулах үйлчилгээ (Web hosting) гэж юу вэ?

Вэб байршуулах үйчилгээ гэдэг нь байгууллага, хувь хүмүүс интернетэд вэб сайт эсвэл вэб хуудас байрлуулах боломжийг олгодог үйлчилгээ юм. Вэб байршуулах үйлчилгээ үзүүлэгч нь веб сайт эсвэл вэб сайтад шаардлагатай технологи, үйлчилгээг интернэтэд бий болгож, үйлчилгээ үзүүлдэг бизнес юм.

Вэб сайтууд нь сервер гэж нэрлэгддэг тусгай компьютер дээр хадгалагдаж байдаг бөгөөд интернет хэрэглэгчид таны веб сайтыг үзэхийг хүсч байгаа бол тэдний хийх ёстой зүйл бол вэб сайтын хаяг эсвэл домэйнийг өөрийн браузерт бичиж оруулах явдал юм. Үүний дараа нь таны серверт холбогдох бөгөөд вэб сайтууд нь хөтөчөөр дамжуулан интернет хэрэглэгчид хүргэгдэх болно.

Мөн танд вэб сайтаа онлайн орчинд байршуулахын тулд таны эзэмшлийн домэйн хаяг шаардлагатай бөгөөд хэрэв танд домэйн хаяг байхгүй бол та https://itools.mn/domain/хаягаар зочилон өөрт хэрэгтэй домэйн нэрээ хайгаад үзээрэй.

Дундын сервер (Shared web hosting)

Дундын серерийн томоохон давуу тал нь ХЯМД ҮНЭ юм.

Дундын сервер гэдэг нь вэб сайтуудыг байршуулахад зориулж, тусгайлан бэлтгэсэн систем бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм. Дундын сервер дээр олон тооны вэб сайтууд нэгэн зэрэг байршин бие биенээсээ хамааран ажиллах ба байгууллагын танилцуулга сайт болон хандалт багатай жижиг хэмжээний вэб сайт байршуулахад тохиромжтой.

 

Виртуал серверийн үйлчилгээ (Virtual Private Server ((VPS))

Виртуал серверийн давуу тал нь ДУНДАЖ ҮЗҮҮЛЭЛТ БҮХИЙ ФИЗИК СЕРВЕРИЙН ТҮВШИНД АЖИЛЛАЖ чадах юм.

Виртуал сервер (VPS) гэдэг нь бодит сервер дээр виртуалчлалын технологийг ашиглан, бие даасан хүчин чадалтай бүрэн хандалтын эрхтэй, бие биенээс нь үл хамааран ажиллахаар тохируулсан сервер юм. Ингэснээр физик сервер дээр хийж чадах бүх онцлогуудыг хямд зардлаар ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгодог юм.

Виртуал серверүүд нь ашиглалт, үзүүлэлт, технологийн хувьд хүчин чадал өндөр учир дундаж үзүүлэлт бүхий физик (бодит) серверийн түвшинд ажиллаж чадна. Онлайн худалдааны эсвэл мэдээллийн сайт ажиллуулах гэж байгаа бол энэхүү бүтээгдэхүүн тохиромжтой.

Физик серверийн үйлчилгээ (Dedicated server)

Физик сервер түрээсийн үйлчилгээний давуу тал СИСТЕМИЙН БОЛОМЖУУД ӨНДӨР, ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ БҮХИЙ СЕРВЕРҮҮД юм.

Физик сервер /dedicated/ буюу бодит сервер гэдэг нь цахилгаан тэжээлийн болон интернет сүлжээний тасалдалгүй найдвартай эх үүсвэрт холбогдсон, техникийн үзүүлэлт стандартуудыг 100% хангасан орчинд байрлах, серверийн зориулалт бүхий тоног төхөөрөмж юм.

Томоохон хэмжээний төсөл хөтөлбөр болон тусгайлан ажиллах аппликейшин, санхүүгийн систем зэрэг томоохон хэмжээний платформ байршуулахад тохиромжтой. Физик сервер буюу бодит серверийг түрээслэснээр вэб серверийн бүхий л хүчин чадал, сүлжээний урсгалыг зөвхөн түрээслэгч нь өөрөө дангаараа ашиглах боломжтой байдаг.

Сервер байршуулах үйлчилгээ (Colocation Web Hosting)

Сервер байршуулах үйлчилгээний давуу тал нь өөрт шаардлагатай дэд бүтцийг хамгийн ХЯМДААРашиглах боломжтой.

Хэрэв та өөрийн шаардлагатай сервер, тоног төхөөрөмжөө аль хэдийнээ худалдан авсан, дэлхийн стандартад нийцсэн орчин, хязгааргүй хурдны интернет холболт бүхий хямд төлбөртэй дата төв хайж байгаа бол энэхүү үйлчилгээ танд тохирно.

Сервер байршуулах үйлчилгээ нь дата төвийн үндсэн үйлчилгээний нэг бөгөөд хэрэглэгчийн бодит сервер төхөөрөмжийг олон улсын стандартад нийцсэн байр талбай, орчин, сүлжээ, цахилгаан тэжээл, тэдгээрийн нөөц холболт, тасралтгүй ажиллагаагаар хангах үйлчилгээ юм.

Дамжин борлуулах вэб байршуулах үйлчилгээ (Reseller web hosting)

Дамжин борлуулах вэб байршуулах үйлчилгээний давуу тал нь ДОМЭЙН ХОЛБОХ БОЛОМЖИТ ТОО ХЯЗГААРГҮЙ байх бөгөөд түрээслэж буй талбараа хүссэн тоо хэмжээгээр хуваан, хуваарилах боломжтой.

Хост дамжуулан борлуулах үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч вэб байршуулах үйлчилгээг цааш нь эцсийн хэрэглэгчдэд түрээслүүлэх, ашиглуулах боломжтой үйлчилгээ юм. Олон тооны вэб сайт хийдэг, хөгжүүлдэг ААНБ болон хувь хүмүүст энэхүү үйлчилгээ маш тохиромжтой. Мөн дамжин борлуулах үйлчилгээг ашигладаг хэрэглэгч цааш эцсийн хэрэглэгчид тусламжийн үйлчилгээг давхар үзүүлэх шаардлагатай байдаг.

Клоуд дээр суурилсан вэб байршуулах үйлчилгээ (Cloud based web hosting)

Клоуд дээр суурилсан вэб байршуулах үйлчилгээ нь олон тооны серверүүд нь нэг том сервертэй адилхан ажиллах боломжийг олгодог харьцангуй шинэ технологи юм. Клоуд дээр суурилсан үйлчилгээ таньд дараах боломжуудыг олгоно.

  1. Клоуд үйлчилгээ нь хэрэглээнээс хамааран үйлчилгээний төлбөрийн дүн бодогддог бөгөөд хэрэглэгчийн хувьд найдвартай үйлчилгээг илүү хямд үнээр ашиглах боломжтой.
  2. Байршуулах үйлчилгээг ашиглахад байгууллагуудад серверийн асуудлууд, дата хадгалалт, өгөгдлийн сан, аппликейшин сервер, интернет гээд маш олон асуудлууд байдаг билээ.  Клоуд дээр суурилсан вэб байршуулах үйлчилгээг ашигласнаар асуудлууддаа санал зовох зүйлгүй вэб, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн асуудлууддаа л үнэт цагаа зарцуулах боломжтой болно. Клоуд дээр суурилсан байршуулах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь таньд тулгардаг технологийн асуудлуудыг бүрэн шийдэж өгнө.
  3. Хэдийгээр клоудаас бусад технологид суурилсан найдвартай үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг ч байгалийн гамшиг, болзошгүй нөхцөл байдалд дата алдагдах тохиолдлууд байдаг. Клоуд технологи дээр суурилсан таны дата, мэдээллийг онлайнд орчинд олон газар зэрэг байршуулснаар мэдээлэл алдагдах эрсдлээс бүрэн хамгаалагдах боломжтой юм.
  4. Клоуд дээр суурилсан үйлчилгээ нь хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд гаргаад зогсохгүй, цаашид бизнес өргөжин, хэрэглэгчид нэмэгдэж ачаалал ихсэх үед динамик (уян хатан) байдлаар системийн хүчин чадлыг өөрийн хэрэгцээнд тохируулан системээ шууд өргөжүүлээд явах боломжтийг олгодог.

Таны онлайн дахь бизнес гүүр болох вэб сайтын хэрэглээ, хэрэгцээ, дата өсөхийн хэрээр вэб сайт байршуулах үйлчилгээний хэрэгцээ тань нэмэгдэж, илүү төвөгтэй байдаг билээ. Дэлхий даяар түгээмэл үнэгүй, хямд вэб байршуулах үйлчилгээ нь таны онлайн дахь бизнесийн эхэн шатанд шаардлага хангагдаж байж магадгүй ч, хэрвээ таны бизнес өргөжиж, вэб сайтын шаардлага нэмэгдэж, илүү их ачаалалтай болж эхэлвэл та илүү өндөр хүчин чадал бүхий вэб байршуулах үйчилгээг сонгох шаардлагатай болох юм.

 

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай