Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлИЛҮҮ ХУРДАН, ИЛҮҮ ХЯЛБАР-р веб сайтаа удирдах боломж бүхий WordPress хостинг үйлчилгээг нэвтрүүллээ.

ИЛҮҮ ХУРДАН, ИЛҮҮ ХЯЛБАР-р веб сайтаа удирдах боломж бүхий WordPress хостинг үйлчилгээг нэвтрүүллээ.

Мэдээлэл

Айтүүлс ХК нь хэрэглэгчдэдээ олон улсын жишигт нийцсэн  бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилтын хүрээнд таны веб сайтыг ИЛҮҮ ХУРДАН ажиллах, ИЛҮҮ ХЯЛБАР-аар веб сайтаа удирдах боломж бүхий WordPress хостинг үйлчилгээг 2023 оны 4-р сараас эхлэн нэвтрүүлээд байна.

WordPress нь дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг веб сайт бүтээх CMS/Content Management System/ буюу агуулгыг удирдах систем юм. Энэхүү системийг ашиглаж жижиг хэмжээний блог, байгууллагын танилцуулга веб сайтаас эхлүүлэн TIME Magazine, Sony Music,  Microsoft News  зэрэг дэлхийн томоохон компаниуд хүртэл өөрсдийн веб сайтыг уг CMS-г ашиглан бүтээж байна. Учир нь WordPress нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа өндөр түвшний мэргэжлийн веб дизайнер, веб хөгжүүлэгч нарийн бүтээсэн content–уудаас өөрийн сайт, системд тохирохыг хүссэнээрээ сонгож өөрийн веб сайтаа хялбараар бүтээх боломжийг олгодог. 2023 оны байдлаар дэлхий нийтээр ажиллаж буй нийт веб сайтын 43.5% нь WordPress дээр ажиллаж байна.

Айтүүлс ХК -н шинээр нэвтрүүлж буй WordPress хостын үйлчилгээ нь тусгай зориулалтын Web Cache ашиглаж байгаа тул веб сайтын унших хурдыг хурдасгахаас гадна CDN технологи идэвхжүүлэх боломжтой нь дэлхийн хаанаас ч хурдан хандах боломжийг олгож байна.

Давуу тал

  • Тусгай зориулалтын Web Cache ашиглаж байгаа тул веб сайтын унших хурдыг хурдасгана.
  • CDN технологи идэвхжүүлэх боломжтой тул дэлхийн хаанаас ч Монголоос хандаж буй мэт хандах боломжийг бий болгоно.
  • SSL сертификат үнэгүй дагалдах тул таны веб сайттай холбогдолтой үйлдлүүд найдвартай, аюулгүй хамгаалалттай байна.
  • Ганцхан товшилтоор веб сайтаа үүсгэх боломжтой.
  • 24/7 тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  • Өдөр бүр серверийн нөөцлөлт /Backup/ хийгдэнэ.
Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай