Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлВебсайт таны бизнест хэрхэн эерэг нөлөөллийг үзүүлэх вэ?

Вебсайт таны бизнест хэрхэн эерэг нөлөөллийг үзүүлэх вэ?

Блог

Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ өнгө төрхийг шингээсэн вебсайттай байх нь бизнесийн цар хүрээгээ тэлэх томоохон хөрөнгө оруулалтын нэг бөгөөд танай вебсайт нь байгууллагын тань нэр хүндийг дижитал орчинд шууд утгаар тодорхойлдог.

Ингээд танд вебсайттай болсноор гарч болох хамгийн энгийн 5 эерэг нөлөөллийг хүргэж байна.

НЭГ. Илүү их хандалт, илүү их борлуулалт:

2021 оны олон улсын судалгаагаар хэрэглэгчийн худалдан авах шийдвэрийн 93% нь вэбсайтын хайлтын системээс эхэлсэн байгаа бөгөөд хэрвээ та вебсайтгүй бол танд зах зээлийн 7%-ийн боломж байгаа гэсэн үг.

Вебсайттай байх нь илүү их хандалт, илүү их борлуулалт хийхэд тань туслах хэрэгсэл болох юм.

Жишээ нь: Хэрэглэгч ямар нэг үйлчилгээ авахаар судлахдаа мэдээж Google Search дээр тухайн үйлчилгээний түлхүүр нэршлийг бичиж хайх ба ихэнх хүмүүс гарч ирсэн илэрцээс өөрийн сонголтоо хийх магадлал хамгийн өндөр байдаг.

ХОЁР. Цаг хугацаа, хүн цагийн хэмнэлт:

2020 оны цар тахлын нөлөөгөөр нийт аж ахуй эрхлэгчдийн 51% нь онлайнаар хэрэглэгчидтэйгээ харилцахыг илүүд үздэг болсон байна.

Вебсайттай болсноор хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэхээс гадна ажилчдын бүтээмж, хүчин чармайлтын хөнгөвчлөх бас нэгэн давуу талтай. Цаашлаад байгууллагын цаасан хэвлэлийн зардлыг ч хэмнэх давуу талтай байдаг.

Жишээ нь: Энгийн байгууллагын танилцуулга мэдээллийг хэрэглэгч таны вебсайтаар зочилж өөрөө өөртөө үйлчилж олж авах боломжтой бөгөөд илүү нарийн мэдээллийг авахын тулд ажилтантай холбогдох юм.

ГУРАВ. Итгэл үнэмшил, мэргэжлийн, найдвартай байдлын баталгаа:

Вебсайттай байхын бас нэгэн давуу тал бол хэрэглэгчид итгэлтэй, эргэлзээгүй байдлыг бий болгож өгдөг. 2021 оны 9 сард хийгдсэн Verisign INC-н судалгаагаар хэрэглэгчдийн гуравны хоёр нь буюу 66% нь вебсайттай байгууллагыг илүү найдвартай, итгэл даахуйц гэж үнэлсэн байна.

ДӨРӨВ. 24/7 нээлттэй байх боломж:

Та ажлын цаг дуусахад бүх борлуулалтын сувгаа хааж эсвэл 24/7 тасралтгүй хэрэглэгчидтэй харилцаж амралтгүй ажиллаж байгаа юм биш биз?

Хэрвээ тийм бол энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь вебсайтын үйлчилгээ байх бөгөөд та ажлын бус цагаар хэрэглэгчдэдээ вебсайтаар зочилж мэдээ мэдээлэл авах, захиалга хийх боломжтой тухай мэдээлэл хүргээрэй.

Энэ нь мэдээж хэрэглэгч танай үйлчилгээг цаг харгалзахгүй шуурхай авах, байгууллага 24/7 онлайн ажиллах боломжийг олгож байгаа хэрэг.

ТАВ. All in One:

Эцэст нь вебсайт гэдэг нь хэрэглэгчийн нүдээр танай байгууллагын бүхий л мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой нэг цэгийн үйлчилгээ юм. Тиймээс танай байгууллага вебсайтгүй бол заавал энэхүү үйлчилгээг хэрэглээндээ нэвтрүүлэхийг зөвлөе.

Вебсайтын үйлчилгээг өөрөө хийхээр сонирхож байгаа бол танд Айтүүлс ХК-ийн бэлэн загваруудаас бүрдсэн  Webdy үйлчилгээг санал болгож байна.

Миний хувьд сайт хийх туршлага байхгүй ч Webdy үйлчилгээний бэлэн загвар ашиглан маш хялбараар tonygsd.com сайтыг өөрийн сонирхлоороо хөгжүүлж байсан.  Таны бизнесийн эхлэлд энэхүү үйлчилгээ дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Нэмэлт мэдээлэл:

Веб сайтын үйлчилгээ нь дараах хоёр үйлчилгээнээс бүрдсэн байх бөгөөд тус үйлчилгээний талаар товч мэдээллийг хүргэж байна.

  1. Домэйн нэр

Домэйн нэр нь интернэт сүлжээн дэх тухайн серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой уншиж тогтооход хялбар болгосон интернэт хаяг юм.

Домэйн нэрийн өргөтгөл бүр өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлдэг бөгөөд хамгийн түгээмэл ашиглагддаг өргөтгөлийг танилцуулъя.

  • .com – Commercial /Зар сурталчилгаа, худалдааны зориулалттай өргөтгөл/
  • .net – Network /Нийтийг хамарсан сүлжээ, харилцаа холбоо, интернет/
  • .org – Organization /Төрийн бус байгууллагууд, нийгэмлэгүүдэд зориулсан өргөтгөл/
  • .edu – Education /Боловсролын байгууллагуудад зориулсан өргөтгөл /
  • .gov – Government /Засгийн газар, төрийн байгуулагуудад зориулсан өргөтгөл /

Мөн Улс орон бүрийг илэрхийлсэн өөр өөр өргөтгөлүүд байдаг ба Монгол улсыг илэрхийлсэн домэйн нэрийн өргөтгөл нь .MN бөгөөд 1995 онд анх танилцуулагдсан.

  1. Хостинг үйлчилгээ

Вебсайт нь  бидний өдөр тутамд ашигладаг нотебүүк, суурин компьютерыг бодвол илүү тасралтгүй найдвартай ажиллагаагаар хангагдсан серверүүд дээр байрлаж ажиллах шаардлагатай байдаг.

Тухайн серверүүд нь вебсайт ажиллах шаардлагатай веб сервер, дата бааз сервер зэрэг программуудыг өөртөө агуулсан байх ба тусгайлсан, давтагдашгүй бодит IP хаягтай байна. IP хаягийг хүн бүхэн тогтооход хүндрэлтэй тул бид вебсайт дээрээ домэйн нэрийг ашигладаг.

Хостинг үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч дараах төрлүүдтэй байна. Үүнд:

  • Shared host: Дундын сервер нь вэб сайтуудыг байршуулахад зориулж, тусгайлан бэлтгэсэн систем бөгөөд нэг серверийн тодорхой үзүүлэлт бүхий талбарыг хэрэглэгчид түрээслүүлэх үйлчилгээ юм.
  • Virtual server: Виртуал сервер нь физик буюу бодит серверийг виртуалчлалын технологийг ашиглан, бие даасан хүчин чадалтай бүрэн хандалтын эрхтэй, бие биенээс нь хамааралгүй ажиллахаар тохируулагдсан зохиомол байдлаар үүсгэсэн сервер юм.
  • Cloud: Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан тараан ажиллуулж байгаа технологийн шийдлүүдийн нийлбэр юм.
  • Dedicated server: Физик сервер нь цахилгаан тэжээлийн болон интернет сүлжээний тасалдалгүй найдвартай эх үүсвэрт холбогдсон, техникийн үзүүлэлт стандартуудыг 100% хангасан орчинд байрлах, серверийн зориулалт бүхий тоног төхөөрөмж юм.

Танд амжилт хүсье  😊

Нийтлэлийг бичсэн:   Айтүүлс ХК-н Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Д. Билэгжаргал

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай