МОДУЛЯР ДАТА ТӨВИЙН ПАРК

МОДУЛЯР ДАТА ТӨВ ГЭЖ ЮУ ВЭ?

Дата төв гэж цахим хуудас, түүний мэдээлэл, өгөгдлүүдийг хадгалж, байршуулах, дамжуулах зориулалт бүхий сервер болон сүлжээний тоног төхөөрөмжүүдийг сүлжээ, хөргөлт, цахилгаан эх үүсвэрийн нөөц холболт бүхий зориулалтын өрөө, талбайд байршуулан, тасралтгүй, найдвартай ажиллагааг нь хангадаг үйлчилгээг хэлдэг.

Дата төвийг уламжлалт аргаар буюу суурин барилга дотор тохижуулан байгуулдаг ч энэ нь өртөг өндөр, багасгах эсхүл томруулан өөрчлөхөд зардал ихтэй байдаг тул сүүлийн үед олон улсад модуляр буюу контейнерэн дата төвийн шийдэл дэлгэрч байна.

Модуляр дата төв гэж дата төвийн зориулалтаар угсрагдаж, тоноглогдсон контейнерийг хэлнэ.

Ийм дата төв нь өртөг багатай бөгөөд уламжлалт суурин дата төвөөс угсрах, зөөвөрлөн тээвэрлэх, аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад хялбар байдаг.

Мөн нэг үйлчлүүлэгч нэг контейнэр эзэмших боломжтой тул үйлчлүүлэгч нууцлалаа хадгалахад давуу талтай.

Модуляр дата төвийн паркийн видео танилцуулга

Модуляр дата төвийн парк төслийн ач холбогдол

  • Мэдээлэл, өгөгдөл хадгалалт, дамжуулалтын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ.
  • Олон улсын түвшний дата төв Монголд байгуулагдаж, гадны харилцагчдыг татна.
  • Дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
    Аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийн технологийн зардлыг бууруулна.
  • Мэдээллийн технологийн салбарт бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн хөгжлийг дэмжинэ.
  • Гадаад зах зээл рүү гарч буй мөнгөн урсгалыг бууруулж, гаднаас орж ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлнэ.
  • Үндэсний мэдээлэл, холбоо харилцаа, технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.

© 2016 Айтүүлс ХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.